Сайн уу юу бна даа? Ичингүйрч барилгүй хариу бичээрэй хө! хааяа үгүйлэх л юм чамайг аргагүй ч байх даа дотно байсан болохоор.Нөгөө нүүрлүү маажсан шарх чинь сайхан эдгэсээн бараг сорвигүй шахам! Мартсанаас чи альбоманд байсан ганц согтуу үеийн зураг аваад явцан байгаам даа хаха алах гар шүү...сонин дээр эрэн сурвалжилж байна гэсэн гарчигтай тавиад байхдаа яахуу дээ балай хог гэр мэдсээр байж хүрээд л ирэхгүй!..Шар хаданд хэвтэж байхад эргэж ирсэнийг чинь ерөөсөө мартдаггүй юм,хүн чанартай л байна гэсэн үг л дээ тэр чинь..Тэгээл чи юу ч инээх юм болоогүй байхад аягүй чанга тас тас гээл хөхрөөд байсан чинь сувилагч андуураад намайг биш чамайг чирээд дотогшоо орчиход би муухай сандарсан шүү! Арай гэж учраа хэлж гаргаад авсан чинь чи эргэж ч харахгүй аягүй хурдан зугтааж билээ..айсан байх хөөрхий минь. Дараа нь ирэхдээ баахан simply барьчихсан хүйтэн орж байна гадаа, пальто оёж өгнө гэхэд чинь хоёр нүднээс нулимас гарсан ш дээ, нээрээ л долоон сарын дараа өвөл болж билээ! алсын хараатай сайхан сэтгэлтэй сайн бүсгүй шүү чи! Ойр хавьд чинь хүмүүс байвал гуйж байгаад хариу бичихийг бодоорой за юу



Сэтгэгдэлүүд:
Яав ч зүгээр бишээ
өөрөө үсэг сурч бгаад бичнээ, хүлээжийгаарай!
Амор бүсгүй хүлээнээ бушуухан л бичээрэй
Алтаргана: яахав дээ хэнч өвддөг л биздээ!
Жулиа; сэдэх юу байхав дээ болсон явдал байгаан хэдэн жилийн өмнө ккк
Баяризм айннн ... истоо инээд хүрмээр төсөөлөгдлөө байна. хихихихи
пальто оёж өгөх гээд очиход гаргасан нулимсыг чинь бас нойтон сальфетканд шингээж байгаад гялгар уутанд хийж авчраад архийн шавхруун дээр чинь мушгиад нэмций шд... ирэхэд чинь уух юмтай байлгах гэж их хичээжийгаа шд... сайн бүсгүй нь...
Ийм захиа надаар бичүүллээ...
Сэтгэгдэл үлдээх: