Хоёр гурав

За Ким Ён А- гаа жоохон магтаатахъя! Муу хогд чинь олон юм бүрэлдэн зохицсон байгаа юм. Уран гулгалтаар дэлхийн аврага болчихсон (одоо энэ олимпоор) бол алт авахгүй гэж бодож байна, эелдэг хөөрхөн ааш,гижиг хүрмээр инээмсэглэл,үнэнгээсээ гайхаж хардаг харц,хөөрхөн царай гээд л магтах юм мундахгүй энэ охинд.

Хөөрхөн дуулчихна,төгөлдөр хуур их сайн дарна.

                                The end.

Одоо өөрийгөө жоохон магтанаа,цуг уусан хүмүүс годройтоод яваад өгөхөд би донхойгоод байж л байдаг, за за энэ ч магтаал биш болоод явчихлаа.Мөсөн дээр уран гулгаж чадахгүй ч гэсэн гулгаж байгаа нөхдүүдийг харах их дуртай тэр тусмаа эмэгтэйгээ дээшээ өргөөд доороос нь хараал гулгаад байдаг хэсэг нь ёстой янзтай.Дараа гулгаж сурч байгаад нэг тэгж харна даа яахав, уг нь багадаа эсгий гутлан дээр канки хүлчээд гулгадаг л байсан юм одоо бол өнгөрөө биздээ дагзаараа савж унана эсвэл шбагат сууж аарцагаа дэлгэнэ.

 Хотын хүүхэд гэхэд хаа очиж би адуу маланд дөртэй ш дээ. Зуны амралт болонгуут л хөдөө явчихна,хотод чулуугаар байлдаж толгойгоо хагалуулж байснаас хөдөө даага сургаж байх нь дээр байсан юм шиг байгаан миний хувьд. Найман сарын сүүлээр сайхан сайр болсон баагий сүнгэнээл ороод ирнэ.Клецирин гэж муухай хорсгодог шингэнтэй хэсэг ноцолдож ёо ёо гэж баахан орилоод хайртай хуяг дуулга маань алга болно доо. Бусад хүүхдүүд хичээл болгон дээр нэг нэг дэвтэртэй байдаг бол надад ганц л (тавын) гэх зузаан дэвтэр байна. Тэр дэвтэр дээр амьдрал буцалж байлаа ш дээ.Дэлгээд л эхнээс нь харвал их л сурлагатай сайн хүү тоо моог бол хачин сайхан зөв бодсон байвал яахуу? Цээж бичиг ,уран зохиол,газар зүй гээд тэнд байхгүй юм алга тэр байтугай зургын хичээл хүртэл тэнд , даанч би буруу зураад байдаг байсан юм. Багш цэцэг зур гэвэл би танк зурчаад бас хажууд нь хэдэн явган цэрэгтэй , тэгээд тэрийгээ тайлбарлахдаа очков авдаг байсан ш дээ би. Багшаа цэцэг юу юм бэ хэнч зурна шүү дээ,би бүр сүүдэртэй нь зурчихна гай л бна ухааны юм яриастай.Миний дэвтэрийг хойноос нь сөхвөл өөдөөс чинь Юнкерс гэж Германы сөнөөгч онгоц гал нээж магадгүй л байх ! Манай анги 39-н хүүхэдтэй , би л ганцаараа багш нарын хурлаар орж шийтгүүлнэ. Чи ер нь ямар тэрслүүд үзэлтэй хүүхдэв гээд л авна даа. За өөрийгөө магтах юм болоод л явж байсан чинь юу ч болчихов сүүлдээ муу муухайгаа дэлгээд хаячих шив дээ орон гаран чинь

Гайхаал байна шүү

Жоохон хүүхдүүд яахаараа дандаа гуталаа буруу харуулж сольж өмсдөг юм болоо (албаар ч юм шиг) хөлд нь эвтэйхэн байдаг юм болов уу? Сонирхолтой биш гэжүү? андуураад ганц нэг удаа зөв өмсөж болноо доо

Болохгүй юм гэж байхгүй ээ

Ямарч юмыг эсрэг хүйстэнтэйгээ холбож тоглох уу хэдүүлээ  гоё ш дээ ! энэ муухай уйтгарт орчлонд өөр юугаа хийж хуйхаа маажиж суухав дээ.Жишээ бол захаас аваад мундахгүй ш дээ Жиргээгээс авхуулаад л ярьж болж байна.

Шинээр нээлтээ хийж байгаа дэлгүүрт ороод гарахдаа ч бас л... интерио дизайн нь аятайхан болжээ гэхийн оронд паа тэр кассны хүүхнийг харав уу чи сая? күэ ер тийм бөгс гэж бас байхаа гэж шогшорч болж байна. Гэртээ орж ирэнгүүтээ зурагт асаагаад байлдаантай кино гарч байсан ч хамаагүй эмэгтэй хүн хайгаад бүр гарахгүй бол ядаж л сувилагч бүсгүй баймаар даа ийм кино гэж хаашаа харсан юм байдаг юм гээд унтраачихаж ч болно.Зурагтанд гомдсон хүн чинь одоо яахав комьпютороо асаана даа хөөрхий, за тэнд харин жоохон саатаж болох л юм.Мэдээ уншихдаа дандаа эмэгтэй сурвалжлагч нарын оруулсаныг нь уншчихаад л гүйгээд гараад явчихаж болно . Хальт game-рүү үсэрч ороод эмэгтэй айдитай гаруудтай ганц хоёр юу яачихаад муриж болно бас. Өнөөдрийн хувьд бол ПС хангалттай гэж үзвэл унтраагаад хаячихнаа хэдүүлээ,найзуудыгаа уруу татъя даа энэ чинь одоо. Мань сайхан цуйван хийж байнаа, хоол идчихээд таван гар суувал сууя гэвэл дөрвөн нөхөр гогог гогог гээд л галуу шиг цувраад ороод ирнэ,тэгэнгүүт нь за 108-днаа гэж .. хатанг нь тэвэрч үлдэх гээд байхгүй юу! Дөрөвхөн байдаг нь жоохон тиймэрхүү! За тэгээд бичээд л байвал бичээд л байх юм байна дөө залхуу хүрч байна CNN-ээр мэдээ уншдаг шонхор хүүхнийг харж жоохон хэвтэхээс хэлийг нь ойлгохгүй ч гэсэн яахав,гар мар нь их эвгүй эвгүй хөдөлөөд нүд мүд нь намайг цоо ширтээд байдаг юм.

Паира

Паиран гэж гэж хужаа охин Солонгост ажил хийх гэж ирнэ.Хэдэн буруу гарын нөхөдүүд яаж ийж байгаад угаалгын газар хөдөө ажилд чихэж байгаа дүр зураг харагдана.Жорлонд ороод л цусаар огиулж байгааг харахаар өвчтэй гэдэг нь тодорхой,ажилд их мундаг өөриймсөг хичээнгүй хийдэг,цагаан цамц индүүдэж байгаад ханиалгаад нил цус болгоод хаячих нь өрөвдөлтэй.Энэ кино л даа яахав дээ л гэсэн дунд ангилалд орох гэхдээ энд нэг юм нь ямарч тэнэг хүнд анзаарагдахаар гарч ирнэ.Хүн чанар гэдэг юмыг найруулагч ах тов тодоор илхээн нүдэн дээр аваачаад шидчихнэ дээ.Өөрөөсөө хамаагүй ах Хангүтэй гүгжэ кёрхун буюу улс хооронд дамнасан хурим хуурамчаар хийж ирж байгаа (Монгол охидууд өчнөөнөөрөө ирж хөгшин Солонгосын будаа чанах нь их) тэгээд нөгөөхдөө захиа бичнээ хөөрхөн, ганц л удаа барааг нь харсан төдий мөртөлөө баярлаж талархаж байгаагаа байнга бичнэ. Нөгөө  баагы нь бас давгүй, хүн чанар нь зулгаагаад нэг эргээд ирэхэд нь үхчихсэн байна.Энд Хангү залуугын буруу байхгүй нь харагдана л даа,нэг сая вонн авч хүчээр шахуу танихгүй хүнтэй хурим хийж гарын үсэг зурж амьдардаг.Дараа нь нөгөө зуучилсан хүндээ архи ууж агсан ч тавиад амжина,зодно. Тэгээд дараа нь чандарын үнсыг нь аваад очиход угаалгын газрын авгай уйлаад чамайг ямар их хүлээсэн гэж бодно гээд л амьдардаг байсан өрөөнд нь оруулахад захианууд гарч ирээд тэгээл бөөн нулимас, би ч их өрөвдсөн.Хүний нутагт өөрийгөө дайчилж хэл сураад захиа ч бичээд бас хүлээдэг нь их уярмаар

Би чангаар сонсдог,,та нар?
.
Bar хэсээд

Нэг дэх нь: Аятайхан дуу хөгжим явсан намуухандуу газар л даа хамгын гол биллярдны ширээтэй болохоор нь аяга пиво уунгаа зугаагаа гаргаж ганц нэг цохиж цагаа өнгөрүүлдэг газар. 2002 оны дэлхийн аврагаар бараг л тэнд өнждөг байсан даа ,за тагаад Хангү нар нэг гоол хийчихвэл бөөн юм болно баярлалдаал үнэгүй гурван литрүүд нисэж ширээн дээр ирж буугаад л. За тэр  тэгдэг байж , ёстой шалихгүй юмнаас болж (и ча) буюу халуурч хоёрдох барлуугаа сүнгэнүүлж өгсөн дөө ... Хоёр дох нь:  давхиад л орлоо надаас гадна дөрвөн залуу бид тав тэкний ард сууж байгаан, хөөрхий танихгүй ч гэсэн гурав маань ихээхэн муудажээ. Уух юм нэхэцгээгээд л, хоорондоо таарамж их муутай юмаа  хэрэлдэцгээгээд л байх юм.Нэг нь бүр ээж аав нь ч танихааргүй болчихож нүүр ам нь хавдаад,үлдсэн нэг нь цагаан цамц зангиа болсон боловсон байрын их л гэмшсэн царайтай суух юм. Би ердөө л таван зуун грамм пиво уусан хүн . Барны маань орчин байдал уур амьсгал нь надад угаасаа ч таалагддаггүй юм хааяа хааяа бусдын хүчээр дамжлуулах нь холгүй ноцолдон барин ордог л доо. Барменуудын муухай адсага шиг ааштай гэж жигтэйхэн барьж идчих нь холгүй л байна,зарим нь ч гайгүй .Тэнд ямарч биллярдны ширээ ханын том телевизор архи дарс байхгүй,хэдэн компьютор сейф л харагддаг юм. Мэдээж цагдаагын газар л даа энэ бол.Миний өдүүлсэн хэрэг бол их ноцтой олон улсын шинж тэмдэг агуулсан хүн буудахыг завдсан ч юмуу тиймэрхүү юм ердөө ч байхгүй эхний барандаа сууж байхдаа л уучлаарай гэсэн бол цагаадах хэргийг би шаралхаж бас нэрлэхсэндээ "хохирогчоо" чирээд ирсэн гэжаагаан ш дээ.  Харваас гомо царайлсан хоёр хачин юм ээлжлээд тоголчихгүй дуусчихаад ахиж эхлээд (гурван ч удаа) арзалзаад айлгүйтээд байхаар нь хэдэн үг хэлчихсэн чинь пөөх ихээхэн ямаан омогтой янгууч туучий байсан байна лээ , хэл амаар доролжлооский гэдэг зүйл ангитай би ккк  ямар очоод хэлээрээ хатгаад амаараа хазсан биш дээ тэгээл яахав жоохон заваарч заваарч нэг юм худлаа үнэн уучлаарай гэсэн шүү юм хэлэх аядаад л гараад ирсэн чинь хөөрхий хамт явсан хоёр маань хүлээцээн зогсож байгаан. Тэгээд гурвуулаа эргээд л  эхнийх руугаа ороод явчихгүй яахав дээ энэ чинь хэснээ гэж нэг иймэрхүү

Үндэсний гэх юм байна уу?

Цаг хугацаа гялалзаж өнгөрч байнаа,нэг л мэдэхэд тэдэн он , нэг нас нэмэгдээд үхэж далд орох хугацаа ойртсоор. Гэхдээ л мөчөөгөө өгөхгүй гэсэн юм шиг нөгөө пизда пиздийс ээ үглээстэй. Оросын дум хууль баталж энэ үгийг заавал Монголд амны уншлага болго гээгүй л баймаар,бид сэргэлэн болохоор өөрсөдөө бор зүрхээрээ олж (бараг дээрэмдэж) авсан.

Тэгээд зогсохгүй бүр Солонгосуудад заагаад өгчихсөн,хамт ажилладаг хангү нар өө пизда гэх бол энүүхэнд.Зарим нэг сониуч нь утга нь юу юм хэлээд өг гэнэ,бодож бодож за даа шибралтай төстэй гэх ухааны юмаар аргацаана.Яг үнэндээ бид ихэнх нь утгыг нь мэдэхгүй ! Тэгэхэд захын хангү шибал гэдэгээ сайхөөөн тайлбарлаад тавьчихна.

"Амбасын үед л юм шиг байгаан нэг эр авгай аваад нөгөөх нь жирэмсэн ч болдоггүй, хүүхэд хүссэн нэг гар байгаад л байдаг.Аргаа барсан баагий найзаасаа гуйж нөгөө эмэгтэйг арай чүү гэж хээлтүүлж л дээ. Тэгээд гарсан хүүхдийг ч хараад нөгөө сувайраад байсан гарыг ч хараад ШИБАЛ ! мэдээж яаж олигтой байхав дээ, энэ бол хараал !

Эргээд пиздагаа тайлбарлах гээд үзвэл бүдэг бадаг! За даа ээжтэйгээ ........... гэсэн хятад хараалтай төстэй. Нэг залуу болзоонд гараад шидчихэвээ (бараг л би байхдаа) хаа очиж нөгөө болзсон эмэгтэй нь нүдэнд дулаахан даруухан шинжтэй , дуу хоолой нь намуухан, гэхдээ л би тэр шингэхэн хоолойноос пиздагаа сонсоод амжсан юм даа.Яагаад гэдгийг нь хэлээд ч яахав надад л зориулж хэлээгүй юм даг , зүгээр л амны уншлага нь тэр.

Манай "үндэсний" гэх хараалууд жоохон зэрлэг талдаа шүү!

хүүрээ

тосоороо гоож

цусаараа тээгэлмэр

чулч (их муухай юм гэнэлээ)

нөж

буудуулмар

нохойн хоол гээд л бичээд байвал олон л доо заримыг нь үнэхээр мартажээ,хэрэглэдггүй болохоор. Монголд байхдаа бол харин их сонсдог үйлчлүүлэгч нь байлаа гэж..

Олоод өгөөч!

За энэ ч худлаа л даа бараг. Өдөр нь голдуу хүүхэн шуухан пүүз энэ тэр боддог нөхөр чинь, шөнө зовлогыг орон дээр аваачаад шидчихээр л дайн байлдаан зүүдлээд болохоо байлаа.Күй мөн алалцаж байнаа энд тэнд хүмүүс би ч окопонд ороод хэвтчихсэн амар зүгээр дулаахан гээл, өө тэгсэн хоёр тал галаа зогсоогоод хэсэг амарцгаах хоорондоо дуу дуулцгааж байнаа зарим нэг нь! (бодит түүх л дээ) Нэгдүгээр дайны үед л байх боловуу даа ....тэр дууг л олж сонсомоор байна! шинэ жилтэй холбогдолтой дуу л байх ёстой!

Шинэ жилийн мэнд найзуудаа!

Хамт хэрэлдэж уралдаад, инээж хөхрөөд, баярлаж цэнгээд, архи дарс хувааж уусан банжиг найз нартаа ирж байгаа шинэ ондоо эрүүл энх, инээдээр бялхаж, өвчин зовлонгүй! хайраар дүв дүүрэн, гэрэл гэгээтэй болгон руу тэмүүлээрэй гэж хэлэхээс ! Санта өвөө нь байлаа гэж!!!

хэдхэн

Бүгдэнд нь....

 бас Дэндүү Дэндэв гуайд, хэнхэг Гэндэн найздаа, галзуураад байдаг Галдан дүүдээ,утсаар хоолойг нь сонссон Зулаа дүүдээ,их эгдүүтэй бас авьяастай Бэхээр дүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе! худла худлаа шинэ жил ш дээ нээрээ! гадаа цас ороод балай авч бнаа

үхсэн баас

Бараг гурав дөрвөн жилийн өмнө байхдаа нэг бүсгүйтэй сайхан найзалваа хоёулаа.Нэг л их хүнд том цүнхтэй дааж ядаад байхаар нь би нэг удаа наашаа өгчих би үүрчихье гэлээ, паах  дотор нь баахан чулуу хийчихсэн юм шиг болохоор нь асуулаа..

Овоо хүнд байна шүү л гэлээ

тиймээ номнууд байгаа гэж байна

орчуулгын номны сайн мууг ярилцаад л нилээн удлаа нэг л бишээ ! Ертөнцийн эзэн яридаг байна ш дээ өөдөөс, би ямар том сургууль соёл төгссөн биш есүс гэж ямар ч пизда байдагыг мэдэхгүй шахуу нөхөр чинь, тэгсэн чинь цүнхэн дотор баахан худлаа ухуулах хуудас, сахалтай гарын хэлсэн үг ч гэнэ үү хачин хачин юмнууд  дүүрэн бөөн ном.. Тэгээд болоогүй намайг дагуулж сүмрүү явах юм гэнээ....

хуц л гэсэн... тэгээл нээх амархан салчихаж билээ !секс бол сайн , ярих юмгүй... тэгсэн мөртөлөө есүст итгэ гээд.. би хэлсэн л дээ бодит юманд итгэ! дуракаа (эзэн чинь) хаана бнаа гэсэн чинь чиний сэтгэлд байгаа гэж солиороод хоёр тийшээ сайхан салсан даа.. даанч...

ард түмнээ бууддаг сайхан эх орон шүү! Хүн буудсан новш бас ар гэр  амьдрал  баймаар л юм! ямар дүрдээ итгэсэн хошного вэ  (долоон сарын нэгэн)

Ховорхон хувь заяа

Намайг анх удаагаа гэртээ эмэгтэй хүн дагуулаад ирэхэд маш тайван,намайг санаа зовоод байгааг ч тоохгүйгээр хэзээ нэгэн цагт ийм юм болно доо гэж мэдсэн байдалтай бүр цай унд болж инээж угтсанд чинь гайхсан бас баярласан шүү ! Дараа нь хэрэг төвөг хэл аманд орооцолдоод л хүн амьтны өмнө нүүрийг чинь улайлгаад явахад салж хагацах нь байтугай улам ихээр намайг хайрласанд чинь бүр ч ихээр баярласан. Өөдөөс чинь хайрлаж гийгүүлээд байсан юмгүй шахуу хүн чинь хий дэмий л дотроо ичиж сэтгэл өвдөж ,хэзээ нэгэн цагт заавал энэ их агуаа сэтгэлийн чинь өрийг дарна даа , болоо доо энэ залуу гэж бодтол чинь явахыг хичээнээ ! Бид хоёр энэ хорвоо дээр учрах гэж л учирчээ...Маш их хайртай шүү хүү нь таньдаа ээж минь !

 

 

Амьдрал тэмцэл гэж

Эерэг ба сөрөг

Хүн болгон шинэ жилийн тухай бичиж байна шүү сүүлийн хэд хоног,бичихээс ч биш яахав үнэхээр л маш их дурсамж үлдээдэг сайхан өдрүүд тэр хэд хоног.Нодлин ч билүү уржнан ч билүү би нилээн тодорхой бичиж байсан санагдаж байна,багаасаа авхуулаад насанд хүртэлээ ёолкыг ямаршуухан байдалтай өнгөрүүлдэг байсан тухайгаа.Хамгын мартагддаггүй сэтгэлд тод үлдсэн нь найзуудтайгаа Москвад он гаргаж байсан үе юмуу даа.

Одоо арай өөр юм бичээтхэе! Урьд нь бичсэн юмаа улиг домог болгож ахиж бичээд яахав...12 сарын 20- д манай эмэгтэй дүүгийн төрсөн өдөр нь болдог болохоор миний хувьд тэр оройноос морио эмээллэж хоночихоод маргаашнаас нь энд тэндэхийн албан газрын ёолк болон айл хунарт уригдаж заримдаа урихгүй бол өөрөө явж орчихоод " адуу мал" айраг цагаа эргүүлэх нь илт элбэгшээд ирнэ. Яг үнэндээ бол ууж идээд унаж согтоод байх нь ерөнхийдөө бол гайгүй л дээ,,, хүмүүсийн инээд хөөр баяр баясгаланг харж мэдэрч хүртэх нь надад бас тэр хэмжээгээр гоё сайхан дулаахан энерги хуримтлагдаж, өөрийн эрхгүй тэр сайхан баярын утга учрыг ойлгоход хүрнэ. Нимгэхэн нимгэхэн гоёмсог плать өмссөн бүсгүйчүүдийг харж нүдээ баясгаж сэтгэлийн таашаал авчихна.

Сөрөг гэмээр бас ч байж болохоор ч гэх юмуу юм бол бий л дээ, хэт их баярласнаас эсвэл хэн нэгнээс хүсч байсан аливаа зүйлээ жнь;(хайртай) гэдэг үг  тэр хэмжээгээрээ авч чадаагүй үедээ:

Яахав яахав жоохон унтаг бие нь тааруу байгаан!

Он солигдоод  долоо хоноход ч хачин царайлдаг шүү аа яа яа хамаг мөнгөө гөвчихсөн,тархи толгой хэвийн бус байдалтай ..

зовлонтой юмаа

Хүмүүс яахаараа нэгнийхээ бөгсийг ухдаг юм бэ? ямар балиар, ямар бүдүүлэг ичих нүүрээ элэг бөөрөндөө наасан нөхөд вэ? Би уг нь хэнд ч гэм хор хийгээгүй юмсан, очиж очиж Галдангын нэрыг барих даа яахав дээ ядаж нөгөөх нь хажууд байх юм!

За тэр хэрүүл уруул ч яахав би ямар тоох биш! Хүнээ ...чамд гэж хэлэхэд битгий тэгж бай! ямарч сонирхолтой юм  алга! пизда минь! ингээл болоо ок? чи тийм овоо "найз" бол мсжрт ороод ир! ядаж хаана байдаг хэн гуайг чинь мэдье! ойрхон бол та the end

 

Хятад мафи юм гэнэ

Зурагаа авхуулах лаг дуртай юмаа энэ хэд маань..

Энэ дээдэх ч хэцүү л хүн байхдаа бас л...

Гудамжны бар сав дэлгүүр хоршоо л дээрэмддэг "Мафи" байх миний бодлоор, улс хоорондын контрбандын,хар тамхины хэрэг, ер нь томчууд бол яав ч бишээ !

Ямаруу ?

Дээрэмчин болмоор байна өө би

Далайн дээрэмчин л болмоор байх юм! Зоригтийг дагаад л явчихья далайд очоод дээрэмдээд дээрэмдээд хаячихья цус!

Нэг мэдсэн чинь

Хоёр жил өнгөрөөд тууж явна шүү!

ёстой шог

Сайхан сугардаг оймстой хүн юмаа би.Уг нь гуталаа тайлахад оймстойгоо гарч ирдэг хөл шалдан гарч ирдийм даа.Яаав ийв хаая хүүе болсон чинь тоочоогоо ч юм алга,нүцгэн царайлчихаад ичих ч юм алга тэрэнд! Аахаа ха гэж худлаа баахан инээх шив дээ бантсандаа , хажууд хүн байгаагүй нь их юм. Байсан бол амар байхгүй юу

Уншихгүй байна новш чинь харин

Хэрвээ компьютор чинь www.Youtube.com-н видеог сайн уншихгүй гацаад байвал хэлэх хэлэхгүй үгээр сайхан хараагаад ав ! нүднийхээ булангаар ажиглаарай...тоосон шинжгүй бол гараа далайгаад сүрдүүл, иймэрхүү ямбийнуудыг олныг ч бяцалж хаялаа дөө гэж амандаа үгэл! Нэмэргүй бол за за зурагтаа л үзэхээс дээ гээд гомдсон дуугаар гонгиноод  буруу хараад үзээрэй, тэгээд хэвээрээ бол одоо яадаг юм байгаан бүү мэд ! би гайхаал муухай хялайж  харчаал сууж байна.

Муужгай

Алхаа гишгээ нь үнэн тасархай ёстой гоё!

2Ne1
.
Захиа

Сайн уу юу бна даа? Ичингүйрч барилгүй хариу бичээрэй хө! хааяа үгүйлэх л юм чамайг аргагүй ч байх даа дотно байсан болохоор.Нөгөө нүүрлүү маажсан шарх чинь сайхан эдгэсээн бараг сорвигүй шахам! Мартсанаас чи альбоманд байсан ганц согтуу үеийн зураг аваад явцан байгаам даа хаха алах гар шүү...сонин дээр эрэн сурвалжилж байна гэсэн гарчигтай тавиад байхдаа яахуу дээ балай хог гэр мэдсээр байж хүрээд л ирэхгүй!..Шар хаданд хэвтэж байхад эргэж ирсэнийг чинь ерөөсөө мартдаггүй юм,хүн чанартай л байна гэсэн үг л дээ тэр чинь..Тэгээл чи юу ч инээх юм болоогүй байхад аягүй чанга тас тас гээл хөхрөөд байсан чинь сувилагч андуураад намайг биш чамайг чирээд дотогшоо орчиход би муухай сандарсан шүү! Арай гэж учраа хэлж гаргаад авсан чинь чи эргэж ч харахгүй аягүй хурдан зугтааж билээ..айсан байх хөөрхий минь. Дараа нь ирэхдээ баахан simply барьчихсан хүйтэн орж байна гадаа, пальто оёж өгнө гэхэд чинь хоёр нүднээс нулимас гарсан ш дээ, нээрээ л долоон  сарын дараа өвөл болж билээ! алсын хараатай сайхан сэтгэлтэй сайн бүсгүй шүү чи! Ойр хавьд чинь хүмүүс байвал гуйж байгаад хариу бичихийг бодоорой за юу

Цэнхэрээр будчихаад л толгойг нь тасдаад байдаг юм

Бахардаж үхтэлээ гүйгээл зугтаагаад байдаг нэг кино байнаа! Индиан бололтой авгайгаа худаг дотор хаячихаад зугтаачихдаг, араггүй хөөрхий алуулангаа алдаж байгаа юм чинь,ёстой тамалсан тэр хэдийг кинонд тоглуулах гэж! ямар их нүддэг юм, хувцасгүй бас, аягүй ихээр өрөвдөж билээ! Яг яс юман дээр би биш тэд намайг өрөвдөх байжээ гэж!

гайхсан,айсан

Муу харыгаа асаачихсан чинь мессэнжэрт ямар олон хүмүүс байнаа! Хэсэг гадаа гарч зогслоо гайхаад! яагаад ингэж олуулаа орж ирэв эд нар гэж хар төрөөл тэгээл эргээд ороод ирсэн чинь байж л байсан бүгд! Болгоомжтой аажуухаан Hi л гэсэн хариу байдаггүй! Уг нь жирийн үед ийм олуулаа байдаггүй нөхөд яагаад ингэж цуглачихав гээл есөн шидийн юм бодогдоод байна! Гэнэтийн бэлэг барьж этр алах бий дээ хогнууд чинь...

Анх удаа орсон тэрлүү

Нэг байшингын гадаа нилээн ямбийсан машин ирж зогсоно, дотроос нь бүрзийсэн царайтай гурван нөхөр сунжиралдаад бууж ирнэ.Энэ хэд хэн бэ? Тимур ба түүний команд ш дээ мэднэ биздээ! Эмгэнд туслах гэж яваа нь тэр усыг нь худагаас авч өгөөд түлээг нь хагалж өгөхнүүдээ гэтэл шууд байшинруу яваад орцон ш дээ. Дотор нь олон үндэстэн ястан цуглажээ ,толгойндоо үстэй нь ч байх юм хав халзан ах хүү нар ч сууж л байх юм.Надтай хамт машинаас буусан хоёр ноёнтон санаачлагыг шууд л гартаа авчих юм,би Ирландад байхдаа ингэдэг байлаа л гэх юм, би гайхаал,зиа тэгээл тоглох юм болов.Хэдэн өдөр махаа идэж олсон гурван цаасаа алдчихгүй юмсан гээд л булихайцаж болох болуу болтой сонин сонин бодол төрөөл,тоголсон алдсөөн.Чаддагаараа уух шив дээ үнэгүй юм хаа очиж.Нөгөө хоёр маань уг нь миний нусаа иддэг байсан үедээ л бие биенээ олсон кампаанууд минь ш дээ, их өөр болжээ харц марц бол аюултай,за явья гуруулаа гээд хэлчихвэл амруу алгадчихаж магадгүй юм шиг санагдаад худлаа л инээлээ ш дээ.Сүүлдээ бүр уйдаад бас уур хүрээд энэ нутгийн хараал этр холиол жоохон юу яасан чинь харин юу яадаг байна ш дээ, тэгээл ирцэн,үлдсэн хэдэн цаасаа шар айрагаар солчихсон ангайгаад л сууж байна

Муу хувхай чоно

Уг нь самаранд явсан ухаантайн 4 үүлээ нэг муу шуудайнд төгрөг хорийн талх ,хэдэн элэгний нухаш ганц дүнсэн тамхи хийж аваад л гараад шидцэн чинь байхгүй ш дээ эргүүттэлээ төөрсөн тэгэхэд.Зайсангын амруу л өгсөөд явцан танктай хад этр үзээд л додигор явсан чинь самар харагддаггүй хайгаал байсан хайгаал байсан байхгүй. Харанхуй болоод чоно  ульж этр элгий нь авсан л даа тэгэхэд,өмд бараг норсон байх өө ,муу тонгорогоо тэнийлгээд атгачихсан,ухаандаа чоно ирвэл бүлэх гээд байгаан ш дээ. Нэгийг маань бариад идчихсээн аль хэзээний,маргааш нь эх чоно нь ирчээл уучлалт гуйгаал байсан манай хүү өлсөөд л идчихэж ёстой муухай юм болсон этр, гэхдээ л байх ш дээ тэ гээл мань гурав айсан даа тиймээ юуч бишээ байх асуудал  харин ч сайн юм боллоо гэж үү. Ээж чоно намайг эвгүй харцаар хараад, харц нь бол энэ их амттай баачка бна л гээд байх шиг,би айгаагүй дүр үзүүлээд шүлс мүлсээ хаяад л ийш тийшээ алхаж этр загвардсан чинь байхгүй ш дээ ирээл ганц бөлдөгдсөн тэгээл нам..Сэрэнгүүтээ энэ эмнэлэг л байх даа,сувилагч нь хөөрхөн болуу гэсэн юм бодоол нүдээ нээсэн чинь нөгөө л байдаг хар овоохойдоо...

Бүү мэд

Намарын тухай ганц сайхан авчихдаг юм билүү  зохиолч шиг, уянгын халилтай,,даанч чадахгүй,тийм болохоор даарсанаа л биччихье осгож үхэнгээ алдсан үүрээр.Бас тэгж байгаад их янаг шүү эдний цаг агаар,эмэгтэй хүнтэй зүйрлэвэл өглөө нь маш гоё эхлэнэ алив миний хань бос цайгаа уу хоол ид гээд л,жоохон байж байгаад усан нүдлэнэ яагаад байгаа нь мэдэгдэхгүй,тэгэнгүүтээ инээнэ мэдрэл нь муудсан юм болуу гэж бодтол,,,,инээхээр нь дагаж инээхээр уурлана аягүй сонин.Бүх юм нь болчихоор банжиг аягүй хөөрхөн алга болчихно ёстой хөгжилтэй.

Залуу хосуудад

Хоорондоо битгий муудалцаарай та нар  !

Хавьтуулдаггүй хүүхэн

Саяхөөн нэг амарч байгаа өглөө гүймээр санагдаад гараад л гүйчихсэн,угаасаа өглөө эрт ажилд явдаг болохоор эмгэн шиг босоод суучихдаг болсон байна лээ би унтаж амарч чадахгүй.Манай гэрээс ойрхон сайн тохижуулсан САД байдаг юм. За тэнд л бүх юм болсон доо...Өглөө болгон гүйдэг бололтой хэдэн залуучууд хүүхнүүд давхилдаад л байх юм,би жоохон бишүүрхээл дагаал шогшлоо.Богинохон үсээ ардаа боочихсон бэлтгэлийн хувцастай тун дажгүй дамшиг хажуугаар гараад жирийхээр нь араас нь элдчихсэн чинь хавьтуулаагүй ш дээ..тэгээл болоо!

Амьсгаадаад замаас нь гараад газар сууцан,ингэж сэнтэглэж бахардаж үхэх гэж байхаар харьж гоймон чанаж идюү ч болтой юм бодоол суужысан чинь бүтэн нэг тойроод нөгөө жороо байдас чинь чавхдаад өнгөрөхөөр нь нэг сэтгэл хөдлөөд дагаад давхих гэснээ,,,хялайж унаад нүдний булайгаа чирэх байх гэж ичээд ,тэгээл харьцан ш дээ.

Та нар арай намайг хар үүрээр хүүхэн зулгаасан гэж ойлгоогүй биздээ? тэгвэл ч би бүр ичээд энэ ширээн доогуур орчихно шүү!  (заваан)гарчигнаас л болж байгаан хамаг юм

Алтан хараацай хочтой Юра

1943 оны өвөл Ленинград..даарч ядарсан өсвөр насны хэдэн хүү задгай галын элчинд бүлээцмэр аядана

Орц

Өвчин ямар хэлж ирэх биш дээ Юки минь! чамайг ойлгож байгаа шүү санаагаар битгий унаарай! Уг нь хавар л их "өвддөг" гэж сонссон юм наад муу хуухай өвчинг чинь, тэгсэн чи жилийн дөрвөн улиралд өвдчих болтой юмаа! Би ч яахав хөлийн хумс л хүнд юм унагаад ховх үсэрсэн болохоос биш галзуураагүй л дээ.Битгий хань татаад байгаарай чи!!!

Одоо өөр юм бичнээ Юкиг бодохоор л уур хүрэх гээд байна,өөртэйгөө адилхан гэж бодсон юм байхдаа хуцваа ёстой...

Гарчиг нь; Орц ба үр тогтоох арга ч гэх шиг,

цэцэг тарих гээд байгаа юм биш шүү! үрээ тогтоох гээд байна наана чинь! гэхдээ орцонд! эхлээд мэдээж өөртөө хандтай юмуу өөрөө хандтай бүсгүй дээр шууд л давхиад оч! Тэнэгдүү юм ярьж алав даа харин! Ухаалаг болох гээд улс төр л битгий донгосоорой,энгийн л юм ярих ёстой ш дээ жишээ нь; ганц усан онгоц хийхэд хэдэн хүн үхдэгийг мэдэх үү гээд л асуучих! Ямарч хөдөлмөр хамгаалал байхгүй ,байсан ч хэрэглэдэггүй Монгол залуучууд өндөрөөс нисээд л үхчихдэгийг яриад өгчих, нулимас дусаасан ч болно шүү!Ер нь тэгээд амьдралтай бодит юм чалчсан нь дээр дээ яаж ч бодсон,өвөл болохоор би чамайг дагуулаад Хандгайт явна  за юу гээрэй за л гэнэ.Цаад чинь цана чарга л бодож байгаа байх,тэгэхээр нь гүй гү зүгээр л гулгаж байгаа хүмүүсийг харж зогсож байгаад л даараад ирэхээрээ буцаад явчихна гээд хэлээд ав! одоо яг магтдаг дээрээ шүү !..Чи Итал гуталтай юм байна гэж битгий л хэлээрэй..аягүй бол өөдөөс чинь миний хамар чих хоёр Германых гэж даапаалж магадгүй!тэрний оронд хөгжим ,дуу шүлэг ярьсан нь бараг дээр,,,Сонгодог хөгжим ярьсанаас илүү орцруугаа дөхүүл, Амгалангын Чука хотел Калифорниг аймаар авч байна лээ шүү гитар дээр... арга ч гүй байхдаа орцонд өссөн юм чинь гээрэй! үнэн л юм чинь яахав дээ.Аль нэг бахархууштай юмаа яриад өгчих.. юу ч байж болно ш дээ гал түймэрээс хүн аварсан ч гэх юмуу.. би бол Унгарт байхдаа Кейлли фамиллигын тоглолтыг үзсэн одоо ч билетны тасалбар нь альбоманд байгаагаа хууч хөөрөхөд гэмгүй.... энүүнээс цаашихыг нь өөрсөдөө мэд ! цэцэг тарихад хөрс их  чухал шүү! Ад үзэгдэн байж орцонд өссөн бага нас минээ гэж,,, тэнд амьдрал буцалж л байдаг байсан одоо харин мэдэхгүй

100-н жилийн өмнө

Зуун жилийн өмнө гэхээр бас ч яахав ээ болж л байна

Зуун жилийн өмнөх Япон Гэйша нарын усны хувцасны моод нэг иймэрхүү байжээ

'100년 전 일본 수영복'
게이샤가 입었던..100년 전 일본 수영복

Зүгээр л байгаарай хүү минь

Я хочу убить тебя! Не говори толька по этему!

Если ты говори ты будеть союл !

Когда я вернулся тебя,тогда я спокнуклсья

Паян шүү!

Нэг нүдээ аниад харахаар

Нэг л таньдаг лонхны бичиг ширээн дээр

Өчигдөрийн урссан хөлс

Ингээд үсэг болоод хувирах гэж

Өшиглөчихөө алдаад бүжиглээд байсан

Өндөр өсгийтэй тупьлтэй хүүхэн

Хангү байжээ Монгол биш

Өглөө босоод л анзаарлаа

Тэгж панаалдсаныг бодвол би хэл сайтай юм

Орчуулагч болчмоор юм дөө чи одоо

Асаагаад л дөнгөж унтраасан тамхи

Үнсний саваар дүүрэн аяа яа

Баян айлыг балаг тойрохгүй гэдэг кинонд

Тоголчихмоор юм дөө Баяраа чи

Яв ядуугаа мэдэхгүй

Яах гэж ингэв чи!

Хамт усанд орохдоо гар хөлийг нь анзаарлаа

Яг л зурагтын реклам

Ямар лусын дагина харсан биш би, 

 тэгж л харагдсан!

Аан тэгээд бас аягүй айлгүй тэрүүхэндээ

Алчуур аваад өг гэхдээ ичингүйрч этр

Эмэгтэй л хүний зан байх даа зайлуул

Монгол гэдгээ хэлэхээр ,ганц энэ ч биш хүмүүс ер нь

Морь л асуух юм хаашаанбээ

Байгаа л гэлээ... үнэндээ байхгүй л дээ

Олон уу гэхээр нь бантаад дэндүү олоон гэсэн шүү!

Манайх адуугүй айл... яадаг юм

Сахлаа аваач гэхээр нь

Хананд өлгөөстэй Чингэс хаантайгаа

Адилхан болмоор бна гэсэн ,инээж л бна лээ!

цаашаа байгаа жоохон, бичнээ цаг агаар гайгүй бол!

 

 

Халтуур л юм дөө

 Өнөөдөр газар зүйн хичээл хийнээ, глобус байхгүй болохоор байгаагаар энэ ажаагын онжигон дээр ярилцая! Хичээлээ эхлэхээс өмнө хэдүүлээ сайхан тамхилцгаагаад хүйтэн улаан ус, квасаа ууцгаагаарай,пиво уусан ч яахав дээ хичээл дээр шаль шаль гээд л байхгүй бол,хатуу юм ч зөвшөөрнө ! нам гүмхэн хамгын ард талын партан дээр таван гар мушигдаад хэн гарсан нь (хожсон нь) ганц юманд гүйж надад амсуулаад байвал хичээлээ бүүр гоё ойлгоцтой заана.

За тэр ногооноор тэмдэглэгдсэн улсуудад бол сорууд нь төрж өсчээ,,,аан тийм тэр эхэлж гүйх гээд байгаа хүн (сэндвич) авч ирэхээ мартаваа! Шар өнгөтэй хоёр том талбай дээр амьдарч байгаа хүмүүс бол хогын гарууд шүү! За за  би гарч өөр Анатомийн хичээл дээр дадлага хийлээ. Нээрээ дараа телевиздээ эргээд ажилд орноо, та нартаа шууд нэвтрүүлэг сонирхуулна! Байгалийн шалгарал ба эхэлж үхэж далд орогсод гэдэг сэдвээр !

Орос ; Я  твоя мать

Луухаан; Цони малу фи,,, за даа та нар энэ үгнүүдийг сонсвол тархийг нь хаглахаа мартаваа!

Заваандуу л юм дөө

Хэддүгээр ангид ч байсан юм бүү мэд,ангидаа гадаадаас сонин сайхан үзүүштэй харууштай хөгжилтэй ,за даа ер нь соёлын үрийг тарьж явсан хүн нь би мөнөөс мөн. (дандаа үл бүтэх юмнууд л даа хөөрхий)..Ямарч буг чөтгөрөөсөө сураад авчихсан юм ангийнхаа хэдийг амьсгалаа түгжээрэй хө гэж суулгаж байгаад л хүзүүг нь гуравхаан илэхэд пэд гээд л саваад унчихна аягүй сонин.Хөвгүүд ч яахав нэрэлхүү юм болохоор гоё бгааз гэхээр аанхаан л гэнэ, саваагүй охин Цолмон нэг үзье гэж авлаа даа .Үзүүлэлгүй яахав энэ чинь муу найздаа дуртай нь аргагүй зөвшөөрсөн би, яагаад гэвэл гэрээсээ надад сонин хуйлаад бөгөлчихсөн 0,5 шилтэй нэрмэл их авч ирж өгдөг байсан юм. (үнээтэй айл) За тэгээд шоу эхэлсэн дээ гурав тоолж дуусавуу гүй юу муужраад унасан хөөрхий минь аягүй их өрөвдөж билээ тэгэхэд ...нус нь гарчихсан байсан юм.Өөрөө саваагүй хүн одоо яахав дээ л болсон доо зайлуул.Одоо Цоомоо маань сайхан амьдарч байгаа сайн ээж болсон гэсэн харин үнээнүүд нь бүгд хорвоогын мөнх бусыг үзүүлсэн байх даа мани бад ми хум олон жил өнгөрч дээ.

Одоо жинхэнэ яриандаа  орноо Солонгосын ахлах ангийн арзгарууд болон залуусын дунд их сайхан авууштай нэг юм байх юм, хойшдоо ч байх болно!

Парти гэж бараг бямба гариг болгонд болно,шалтаг бол мундахгүй Дорж Цэцэгээ хоёр үерхээд 100- н өдөр болсоны баяр ч юмуу..Балдан bar-нд ажилд орсоны бяц авалт, Балжидын сарын юм ирсэний баяр хийж далимдуулж уухаасаа сийхгүй.

Найрын гарааг эхэлж нэг нь бяцхаан үзүүлэн тоглолт сонирхуулна, орц найрлагын хувьд бол;

Түмпэн шиг том аяганд эхлээд ганц хоёр шил сожү цутгаж хийнэ,тэгээд  хажуутах нь нусаа нийнэ тийшээгээ цаашлаад цэрээ хаяна бас тамхины акурк бол найдвартай тэрэн дотор,шивэртэй оймс хийнэ шүлсээ хаяна, сугаа үрж үрж юу ч юм бүү мэд нэг юм заавал хийчихнэ тэгээд л дуустал нь залгилчихна даа.Охидууд нь жоохон маягламар аядаж паах энэ тэр гэж жүжиглээд найр эхлээский .Үнэмшихгүй хүн байвал Солонгост байдаг найз нөхөдөөсөө асууна биз, тэд мэднэ байх ! эсвэл энэ киног нэг харчихаарай

http://www.youtube.com/watch?v=Er30pYSM8to.

Яая дөө байз ?

Далайгаас гарч ирэх загасан сүүлтэй үзэсгэлэнт бүсгүйд дурлаж, бас хайрлаж хайрлуулж үзэх юмсан даа гэж ..Би урьд амьдралыг чинь хэзээ ч сөхөхгүй одоо тэр акул этэрээ бүр мөсөн март, чамайг хүн шиг хайрлах болно гэж байгаад гэргийгээ болгоод авчихвал ч чамайг дээ !  уур хүргээд байвал шараад идчихсэн ч яахав дээ..худлаа худлаа яалаа гэж хайртай хосууд нэгнээрээ тогоо тосдохов дээ энэ чинь , харин хүндрэлтэй асуудал нэг байнаа, яаж секс хийх учраа л олохгүй байна шүү нөхөөд! За яахав яаж ийгээд би хайртай загастайгаа наадлаа, асуудал шийдэгдлээ гэж бодоё,,,мэдээж үр удамаа үлдээх л болно, за яг одоо л хэцүүднэ ямар хүүхэд гарах вэ? ээжийгээ дуурайх уу?  үгүй бол эсрэгээрээ юу?

гээд л балайраад суудаг юм ш дээ би хааяа

Дэмийрээл

Эмээ өвөө бясаа гурав сүүтэй будаа чанажээ ,бясаа гэснээс цаадхын чинь хамаатан "шавьж овогтон" жоомны талаар хэдэн үг хэлсү.Уг нь байна ш дээ сайн сэнхэрүүлж чадвал их хурдан гавшгай хөдөлгөөнтэй сэргэлэн  байхгүй юу ! панаалдаад л байвал ажиллаад л бна гэсэн үг. Хүрэн гонжоомыг нь түр тайлуулчихаад ногоон халаат өмсгөчих хэрэгтэй , за хөгшөөн энэ хотын хог замбараагаа алдлаа та хэд минь л аргалж үз гэвэл гялалзуулж өгнө цаадуул чинь, тамхины акурк, чихрийн цаас энэ тэр бол нүд ирмэх төдийд байхгүй болно.Хамгын гол нь цалин дээр нь новширч болохгүй! үлдэгдэл хоол бол тэдэнд бараг бонус л гэсэн үг,уурыг нь хүргэж болохгүй тэгвэл лоозон бариад жагшаал хийж мэдэх амьтад,Солонгосоос хэдэн бадриун жоом хэлний курст сургаад нутагруугаа Liuk- нд суулгаад явуулчих хэрэгтэй байна ! очоод шууд л Монгол ах дүү нартайгаа уулзаад ажил хэрэг ярих байлгүй,эрэгтэй нь их ууртай шүү ямаан омогтой!Бас шумуулыг ч уруу татаж болно!

Хэнхэг Гэндэн Сийлэгмаа

Сайхан баярлацгааж байна уу хамт олоон? би хуушуур хусаад л сууж байна наадмынхаа . Цагаан айраг даанч байхгүй шар нь харин хэдэн литр байх шигээ. Жоохон явуулчихсан  чинь сэтгэл хөдлөөд уруул ам өмөлздөг байна ш дээ миа чинь,нутагтай юм болохоор санасан юм байлгүй дээ хөөрхий... энэ дууг сонсоцгооё ! та нар бүгдээрээ сонссон гэдгийг мэднэ л дээ гэхдээ л...

. Ойлгоорой, өглөө Галдан товарищтэй унтаж байхад нь ярьсан чинь гайхаад баяр хүргэе гэсэн чинь нойрмоглоод за за золгоё гэж хуцсийш дээ.Гэндэн хаа байнаа ?
ёстой тэнэг хог ш дээ гэнээ

Нойр ах хэдэн дүү нартайгаа ирж намайг авч залахгүй юм байх даа гачин ш дээ тогны мөнгө урсгаад,тэгээд л нөгөө улиг домог болсон рембогоо үзээд л хэвтдийн,суваг солихоор хэдэн шар, улаан үстэй алмаснууд гарч ирээд шоу ч гэнэ үү орилж хашгираад хавийн амьтан намайг галзуурчихаж гэж бодмоор, ядаж би чих дүлий чанга сонсдогыг хэлэхүү хэцүү байна шүү!

Удаагүй байтал өгөр Гүрсэд тэвэгдье гээд хаалга балбаад унана,арай гэж тэвэг өшиглөх дур хүслийг нь дарахаар архи ууна гэнээ бас дүү нартай нь,пиво ш дээ. Тэр дур хүслийг дарах амар биш шүү дарах ч дургүй өгөрийг бодоод ,бас өөрийгөө ч бодоод.Эрчүүд болохоор бас болоогүй хүүхэн шуухан яринаа хоёулаа,духан дээрээ булдруутай нь ямрав? аааай арай ч дээ хажууд нь майжиг нь хамаагүй дээр этр гэж.Ямар хөл харах биш гар л хардаг болохоос ,,,хадамуудаа ч ярина бас 3-н үеийн түүхийг нь өрөгдөлтэй нь бичүүлээд аваад ирч ч гэх шиг явж өгнө ш дээ.. зө зө нойр ах хүү хэдэн бацаан дагуулаад бэйсболын цохиуртай ирж байх шиг байна нэг хусуулаад нам авахаас даа

Өөдгүй хүн дээ

Энхбаяр л буудах тушаал өгсөн баймаар юм ямарч тэнэг хүн бодсон айн? Монгол улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас илүү тушаал өгөх хүн байдаг юм болов уу бас? Хайран залуучууд,тэдний гэр бүл хань ижил үр хүүхдүүд...

Хэзээ нэгэн цагт хийсэн нүгэл нүдээрээ гарах л байх даа хөөрхий...Ховдог шуналтай, ард түмнээ басан доромжилж дээрлэхдэг унхиагүй амиа бодсон хааны дүр харагдаад байдаг юм.

аан за за

15, 16 Тай охидууд шалдан давхиад байхаар 14 ,12 бандь нар яах юм болж бна? Ажаа нарыгаа,,, би нээрээ энэ улсын төлөө их санаа зовж байгаа хүн ш дээ уг нь бол, даанч намайг засгын газар нь тоодоггүй юм,баранд оронгуут эмгэн цаг уур асууна,,, маргааш бороо орохуу ч гэх шиг тэгэлээр нь би гайхаж эргэж харна ! ард хүн байгаан болуу гэж бодоод,тэгээл би есөн цагын мэдээ үзээ эмээ ! баранд хэзээ ч цаг агаарын мэдээ явдаггүй ш дээ дандаа дуу л хангинаж байдаг юм гэхээр гайхаад л яваад өгдөг, андуурсан юм шиг байгаан ,ер нь пудволкоо солье байз ядаж байхад халбагны зурагтай...ястай мах хэд вэ? гэж авдийн нэг хүүхэн, би сандараад гү гү гү гү нанын мулла юу гэж солонгосоор их цэвэрхэн хэлчихэж билээ, би зөвхөн жолооч ш дээ дарга цаана чинь морилж бна ч гэнэ үү их л бялдууч үг хэлсэн санагдаад за за залхуу хүрээд бна

агуй.. нүхэн гэр ч юмуу

Агуйд амьдардаг нэг найзтайгаа мсж дээрдээд тэгсэн бас надаас сонин сонсох гээд ерөнхийлөгч бол Ээгий ,ерөнхий сайдыг ч мэдэхгүй нууц амрагыг нь бүүр ч мэдэхгүй л гэлээ,махны үнэ асууж тэнэгтдэг бна ш дээ, би яаж мэддэг юм мянга л биз гэсэн чинь за за гэнээ.Марлборо хэдтэй байгаа бол? агуйд очиж ширхэгээр нь зармаар бна ,хэдэн цаас хураая даа энэ чинь одоо

ОНИГ бүүр сүүлд нь 2 оо

ОНИГОО УГ НЬ ИЙМ БАЙВАЛ ЗҮГЭЭР, БАЯРАА БАНДАН ДЭЭГҮҮР ГҮЙГЭЭД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ ЗАЛХУУ ХАР ДУРАК ЧИНЬ АЛХАНА Ш ДЭЭ АЯГҮЙ БОЛ ХЭВТЧИХНЭ..

ӨЧИГДӨР ВОВКО ЧИПАЯАВ АХТАЙ ГАНЦ ЮМ УУЖ БНА ХҮРЭЭД ИР ГЭДИЙН БҮҮҮҮҮҮҮР ШӨНӨ,ЯАЖ ОЧДИЙН ХУЛГАЙЧАА НААНАА ГУДРААД ҮХЭЖ ДАЛД ОР ГЭСЭН ЧИНЬ ӨӨДӨӨС ОНИГОО ЯРЬДАГ БНА Ш ДЭЭ.... ДЭЭР ҮЕД НЭГ ЭМЭГТЭЙ БАЙЖЭЭ ҮХЭР СААХ МАНГАР ДУРТАЙ СААГААД Л БАЙДАГ СААГААД Л БАЙДАГ ТЭГЭХЭЭР СҮҮ ЮМУУ ЯМАР НЭГЭН ДУУСНАА ДАА, ДУУСЦАН ТЭГЭЭЛ ДУУСАА би яаgаад томоор биччихэв эээээээ балай хүүр шүү

(Нийт: 188)